ЦОЛГҮЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Орчин цагийн зэвсэгт хүчний 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус газар нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Нийтийн цолгүй бөхчүүдийн барилдаан"-ыг амжилттай зохион байгууллаа.

      Энэхүү барилдаанд эд хаваа гайхуулсан, идэр залуу 48 бөх зодголсноос шаламгай барилдсан аймгийн Онцгой байдлын газрын бөх Б.Пүрэвдорж түрүүлж, аймгийн Онцгой байдлын газрын бөх Ж.Гомбосүрэн үзүүрлэж, аймгийн Хас банкны бөх Б.Данаажав, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч Б.Баттөмөр шөвгөрлөө. Шөвгөрсөн бөхчүүдэд тус газрын дарга, хурандаа П.Наранбаатар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Батхүү, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа н.Алтангэрэл нар “Өргөмжлөл”, медаль, мөнгөн шагналыг гардууллаа.

          

  

Add comment

reload, if the code cannot be seen