Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2022 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан 5 алба хаагчийг “Ажил мэргэжлийн аварга”-аар шалгаруулан шагнаж урамшуулсан юм.
“Ажил мэргэжлийн аварга”-аар:
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Үнэнбат,
15 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Нандинцэцэг,
Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Должинсүрэн,
Ээлжийн дарга, хошууч Т.Намхайдорж,
Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Ариунболд нар шалгарлаа.
“Бүтээлч ажилтан”-аар
Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа М.Амарсайхан
Баянхонгор сумын Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр:
14 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мягмар,
Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Пүрэвням
Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” тэмдгээр:
Ээлжийн дарга, дэслэгч Л.Галданцэрэн,
Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Галдмаа нар тус тус шагнагдлаа.