"НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ" АЯНД НЭГДЛЭЭ. 

      Тус газар нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн "Нандин бүхнээ хамгаалъя" аяны хүрээнд Цагаан тууз зүүж "Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй, хүчирхийлэл үйлдэхгүй" гэдгээ амлалт өгөн  аянд нэгдлээ.
      Мөн тус газрын алба хаагчдад аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран "Жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл түүний хор уршиг" сэдвээр сургалт зохион байгуулж, харилцан санал солилцлоо.
         #нандин_бүхнээ_хамгаалъя.
   

Add comment

reload, if the code cannot be seen