Home / Мэдээ, мэдээлэл / Шатрын клубтэй боллоо

Шатрын клубтэй боллоо

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шатрын спортын мастер хурандаа О.Хадбаатарын санаачлагаар Баянхонгор аймгийн хууль хүчний байгууллагуудын алба хаагчдын хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатрын спортыг сурталчлах зорилгоор тус газрын 203 тоот өрөөг тохижуулж “ШАТАР”-ын клубыг нээлээ. Нээлтэнд аймгийн засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, АЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, аймгийн прокурорын газрын дарга ерөнхий прокурор Ж.Уранцэцэг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Жавхлантөгс, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, ХААН банкны захирал Б.Төмөрбаатар нар хүрэлцэн ирж уг үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Багш, суралцагч нартаа оюуны спортод нь өндөр амжилт хүсье.

DSCN0927 DSCN0931 DSCN0937

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top