Home / Мэдээ, мэдээлэл / хурандаа О.Хадбаатар шатрын тэмцээнд амжилттай оролцлоо

хурандаа О.Хадбаатар шатрын тэмцээнд амжилттай оролцлоо

Жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг “Прокурорын цом” шатрын тэмцээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хурлын танхимд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Өмгөөлөл, Нотариатын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 56 тамирчин тэмцээнд оролцов. Тамирчид швейцарь системээр рапид төрлийн 8 өргөөр өрсөлдөв. Шатрын шүүгчээр Улсын шүүгч, олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа ажиллалаа. Шатрын тэмцээний нэгдүгээр байрт Хууль сахиулахын их Сургуулийн багш, шатрын спортын мастер Д.Гандуулга, хоёрдугаар байрт Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, шатрын спортын мастер М.Мөнгөнхүү, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь албаны дарга, хурандаа, шатрын спортын мастер О.Хадбаатар нар шалгарлаа амжилттай оролцсон тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top