Home / Мэдээ, мэдээлэл / “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтад бүртгэж байна

“Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтад бүртгэж байна

“Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 10.00-17.00 цагийн хооронд бүртгэж байна. Холбоо барих утас:88634533

Тавигдах шаардлага:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

-Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;

-Ял шийтгэл эдэлж байгаагүй;

-Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх;

-Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,

-Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй;

-Дээд боловсролтой.

Бүрдүүлэх материал:

-Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/

-Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

-Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

-Гурван үеийн түүх намтар;

-Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/

-Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top