Home / Мэдээ, мэдээлэл / Илтгэлийн уралдаан амжилттай болж өнгөрлөө

Илтгэлийн уралдаан амжилттай болж өнгөрлөө

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний сэтгэн бодох оюуны сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв   боловсон өнгөрүүлэх зорилгоор  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасгаас алба хаагчдын дунд “Илтгэлийн уралдаан” зохион явууллаа.

Дээрх илтгэлийн уралдаан нийт 23 алба хаагч оролцож 1 дүгээр байранд тус албаны төлөөлөгч, дэслэгч О.Одбаяр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ирээдүй бидний нүдээр” сэдвээр оролцож 2015 оны “Оюунлаг албан хаагч”, 2 дугаар байранд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мөнхцэцэг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад тулагмдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”, 3 дугаар байранд Цагдан хорих байрны эмч, дэслэгч Д.Мөнхдалай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрхийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус оролцож   “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Уг уралдааныг  өрсөлдөөнтэй, алба хаагчдын оюуны сэтгэлгээг тэлсэн, өндөр түвшинд зохион явуулсан Шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Бурмаа болон   шийдвэр гүйцэтгэгч нарт ажлын өндөр амжилт хүсье.

Consolidation may be a writing essays very good idea in some districts, maybe in most districts, said sen.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top