Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны” ажилтан бэлтгэх 2 дугаар ээлжийн сургалт явагдах болсонтой холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн журам”-д заасан тавигдах шаардлага хангасан иргэдийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09-18 цагт Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгэж байна.
Лавлах утас: 88634533
Бүрдүүлэх материал:
-Ажилд орхыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
-Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/;
-Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-Гурван үеийн түүх намтар;
-Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй зураг тус бүр 2 хувь/;
-Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт