Home / Мэдээ, мэдээлэл / Алба хаагчдыг шагнаж урамшуулав

Алба хаагчдыг шагнаж урамшуулав

Зэвсэгт хүчний түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярын тушаалаар цэргийн “Ахмад” цолоор тус газрын ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Г.Сайнзаяа, эмч, ахлах дэслэгч Б.Мөнхдалай, цэргийн “Ахлах дэслэгч” цолоор хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч Я.Бямбажаргал нар офицерын бүрэлдэхүүнд оруулж цэргийн “Дэслэгч” цолоор ахлах нягтлан бодогч Н.Доржсүрэн, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцан шийдвэр гүйцэтгэгч, ахлагч Г.Анхбаяр, тооцооны нягтлан бодогч, ахлагч Ж.Ундрахсайхан нар цэргийн “Ахлах ахлагч” цолоор жолооч, ахлагч Б.Энхбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  “Албаны төлөө-3” зэргийн тэмдгээр жолооч, ахлагч О.Дүгэрцэнд, хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Рэнцэндорж нар тус тус шагнагдлаа. Уг шагналыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа О.Хадбаатар гардуулж шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

received_163319547918538 received_298208490850911 received_310223366315195 received_422818281786264 received_395376597966600 received_800108573678541 received_2230953003833956 received_361366741139472 received_365107834338561Мөн тус газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан алба хаагчдыг Аймгийн засаг даргын “Жуух бичиг”, Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” зэрэг шагналаар шагнаж урамшуулсныг газрын дарга, хурандаа О.Хадбаатар гардуулж, нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн үйл ажиллагааг өндөрлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top